"Монсоник"-оор нэг хэсэг овоглодог байсан, монголоо гэх сэтгэлтэй, монголын хөгжлийн төлөө зүрх, сэтгэлээ өгсөн бизнесмэн, сэхээтэн, эрдэмтэн Т.Баярхүү банк, санхүүгийн байгууллагын бузар булайг дэлгэх үйл ажиллагаагаа зогсоохгүй, үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ илэрхийлж, энэ тэмцэлд бусдыг ч уриалан дуудлаа.
Тэр хэд хэдэн телевизийн ярилцлагад орсон бөгөөд, маргааш тэмцлээ үргэжлүүлж, хэвлэлийн бага хурал хийхээ зарлалаа. 25 телевизэд хийх хэвлэлийн бага хуралдаа, өөрийнхөө үзэл бодлыг дэмжиж буй хүмүүсийг олноор ирж дэмжихийг тэр хүсэв.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ