Ийм нэгэн хүсэлтийг МОНГОЛ НD телевизийн удирдлагад гаргажээ. Төрөлхийн сайхан дуу хоолойгоороо олны зүрх сэтгэлийг булгилуулсан малчин Дүгэрсүрэнг төгсгөлийн шатанд оруулж өгөхийг түүний дэмжигч олон албажуулан " Авьяаслаг Монголчууд" шоуг зохиож буй тус телевизийн удирдлага болон шүүгчдийн бүрэлдэхүүнд ханджээ. Энэ бол дэмжигчдийн зүгээс гарч буй анхны тохиолдол болж байна. Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг ийнхүү үзэгчдийн саналд хэрхэн хандах вэ гэдэг нь сонирхол татах нь зүйн хэрэг. Гэхдээ шоуны дүрмийг баримталбал, нэг хасагдсан хүнийг дахин оруулах боломжгүй л болов уу. Оросын Зөн билгийн тулаанд ч гэсэн , хасагдсан нэгийг дахиж оруулдаггүй бөгөөд, харин дараа жилийнхээ шоунд " даагаа нэхэх" боломжийг олгодог. Ийм тохиолдол мөн, Монголын хамгийн анхны тайзны шоу болох " Болор цом"-ын үед ч нэг бус удаа тохиолддог байсан.
Ц.ХИШГЭЭ