ШИЙЛЭГДАМБА ЯАГААД "ЦЕНЗУРГҮЙ ЯРИА"-НД ОРОВ

2016-02-03  

Шийлэгдамба яагаад "Цензургүй яриа"-нд оров? Өөрөө хүсэв үү? Мөнхбаясгалан санал тавив уу? Хэн нэгэн түүнийг нь зохион байгуулав уу? Шийлэгдамба нэр төрөө цэвэрлэхийг хүсэв үү? Үр хүүхэд, эцэг эхээ бодов уу? Хэрэг явдлаа тайлбарлахыг зорив уу? Ялаа хөнгөлөхийг хүсэв үү? Уснаас хуурай гарна гэж санав уу? Хэргээ өөр хүнд үүрүүлчихнэ гэж итгэв үү? Дахиад олон Баатар, олон Шийлэгдамбатангуудыг төрүүлэхээс сэрэмжлүүлэхийг хичээв үү? Нам доторхи булай бүхнээ дэлгэе гэв үү? Даргынхаа үнэн төрхийг илчилье гэв үү? Олон олон асуулт дагуулсан ярилцлага өндөрлөлөө. Уул нь мөрдөн байцаалтад, батлан даалтад байгаа хүмүүс хэвлэлээр ярилцлага өгөөд байдаг туршлага Монголд байхгүй. Хэвлэлийнхэн бүгдээрээ мэднэ. Хууль хяналтынхан ч тэдэнд ямагт сануулдаг. Гэтэл Шийлэгдамба энэ жишгийг эвдэж өглөө. Цаашид байцаагдаж, батлан даалтанд байгаа хүмүүсээс хэвлэлийнхэн чөлөөтэй ярилцлага авч болох үүд хаалгыг дэлгэсэн Шийлэгдамба, Мөнхбаясгалан нартаа хэвлэлийнхний өмнөөс талархал илэрхийлье. Ямар ч гэсэн нэг ийм үр дүнтэй. Ярилцлагын дараа тандалт хийвэл, дийлэнх нь Энхбаярыг үзэн ядаж, Баатарыг хайрлаж, Шийлгээг шившиг болгожээ. Амьдрал баян. Энэ драм хаа хүрч яаж өндөрлөхийг бүгдээрээ харцгаана.

Б . АЛТАНБАГАНА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энгийн ард:махны намынхаа нүүр царайг үнэн бодитоор ярьсн нь чухал 2016-02-03
klkk:hanilj ywaad nuhruu butehgui nuhur bn 2016-02-03
zochin:Argagui l zaluu hun bolohooroo zorigtoi bna harin eeriigee sai hamgaaluulaarai eruul enhiig husle. 2016-02-03
монгол хүү:утсан улаан амиал бодсон хэрэг шүү дээ авилга авсан гэвэл ял нь өндөр зуучилсан гэвэл торгуулаад л өнгөрнө 2016-02-03
Эгэл хүмүүн :Гэрийн эзэн гэр тодорхи орлого зар**** өгөө аваагаа нэг их шударга царайлаад дэлгэд явдаг бил үү Тэр хүнийг чи маш мундаг эхнэр хүүхдийнхээ нууцыг дэлгэсэн шудрашга хүн шүү гэж хэлдэг бил үү ЭНэ бол зүгээр л Энхбаяраас маш их айж байгаа гаруудын л хийж байгаа асуудал Өнөөдрийн Монголд төрийг аятайхан ард түмнээ сэтгэлийг нь онгойтол авч яваа хүн энэ улс төрчид дундаас хэн билээ Тэр бол Энхбаяр л ганцаараа шүү дээ 2016-02-03
Й:Элбэгдожийн гар хөлүүд ул****а хөдөлмөрлөхийн оронд зөвхөн Энхбаярыг яаж шархдуулах вэ гэдэг дээр шбос гаргаж хоолоо олох албан тушаалаа авдаг болжээ төр засаг хууль хяналт бүх систем ганц энэ зүг ханддаг болсон 2016-02-03
монгол улсын иргэн:алтанбагана гуайн бичсэнээр дийлэнхи нь Энхбаярыг үзэн ядаагүй л дээ. Учир мэдэх хүмүүс нь дуугүй байгаа юм. FaceBook ээр хүмүүсийн сэтгэгдэлийг хянадаг, таалагдаагүй бол айлгадаг, сүрдүүлдэг, эсвэл чимээгүйхэн байж байгаад хакерддаг, фэйсийг нь устгадаг, хаадаг болсон. Фэйсээр нээх их Энхбаярыг харааж зүхсэн, Шийлэгдамбыг өрөвдөж хайрласан хүмүүс бол АН-ын захиалгат бичээчид буюу Уянгаагийн ярьсан ТРОЛЛууд гэж ойлгох хэрэгтэй. АН -ын жинхэнэ дүр төрх. 2016-02-04
ажиглагч:TB9 экс захирал Ц.Энхбат гуай Н.Энхбаярын удирд**** дор ажиллаж, дуу хоолой болж түүнийг хамгаалж бамбай болж явсан хүн. тэгсэн одоо Н.Энхбаярынхаа эсрэг бичээд нийтлээд ирэхээр хачин сонин жигтэй санагдаж байна шүү. Ард түмэн харж байна юу болоод байгааг. Яагаад элбэгдорж, АН -ынхан увайгүй царайлж Н.Энхбаярыг өшиглөөд дайраад байгааг гадарлаж байгаа. Тэгэх тусам нь Н.Энхбаярт амжилт хүсье! 2016-02-04
ажиглагч:шийлэгдамбыг одоо аюулд орсон учир хамгаалж байгаа мэтээр бичиж нийтэлж байгаа. хөөрхий амьтныг дараа нь яах уу? АН-ынхан өөрсдийнхөө хийсэн хэргийг Энхбаярт тохох урьдчилсан бэлтгэл ажил нь уу? 2016-02-04
Зочин :Энхбаярыг хүчтэй юм гж бодож бна.Үнэндээ нөгөө 3-н ерөнхилөгчөө бодвол хамаагүй үр дүнтэй ажилласан бх шүү.Яагаад хүчтэй гж бгаан гэхээр гадагшаа явж бгаад ирэхэд нь улс төр бужигнаанд орох юм.Хүний инээд хүрмээр хэргээр шоронд хорьсноо одоо өршөөгдсөн,өршөөгдөөгүй гд л... 2016-02-04
ТҮВШӨӨ:Ер нь нөгөө БЧХ гэдэг кинон дээр гардаг "Үнэндээ Баяраа өөрөө л ширээн дээрээс унасын бна лэшд" гэдэг шиг Шийлэгдамба гарсныхаа дараа Энхбаяртай ганцхан уулзахдаа согтуу ирсэн л гэж бна лэшд. Тэгээд тийм газраас гарч ирчихээд нэг ирэхдээ согтуу ирж бгаа хүнийг намын дарга нь ийм бдалтай намын бранд битгий ир гэж хэлэхгүй яадын. Хүүхэн шиг тэрэнд нь гомдсон барьсан гээд л яриад бхын... 2016-02-04
zochin:Vnendee bol exneesen sain degelsen jujig shg l sanagdaad bga ymda Enxbayriig l ymar negen ymtai ****x gej. Enxbayr guai bol ta nariin derged hiisen ymtai helex vgtei xvn shvvvvv 2016-02-05
би бодохдоо:сэтгүүлчид гэдэг хүмүүс арай бүтээлч баймаар юмаа. зүгээр л хэн нэгэн цухас ярьсан зүйлийг дэлгэрүүлээд л бичнэ эсвэл худал үнэн алин болохыг ч мэдэхгүй байж мэдээний тоо нь гүйцэж байвал яасан ч яахав гэсэн янзтай хандахаа болих хэрэгтэй ш дээ 2016-02-05
хүзүүгүй хүн:айж байгаа хүнд аргал хүртэл хөдөлнөө гэж АН боломжтой бүхнээ л хийж байна даа хөөрхийс 2016-02-05
Нансаа:зохион байгуулалттай хэлмэгдэл гэж шуул харагдаж байна даа. Ийм юм болсоны дараа энхбаярыг арл олон бид улам л хайрлаж дэмжих юм. Манай хамаатанууд МАХН д хандив цуглуулж байна лээ. Яадаг юм Энхбаярыгаа дэмжинээ шудрага л байл даа. 2016-02-05
Sansar:Seifnees garsan munguu yag namdaa uguh gej bsan bolovuu??? 2016-02-05
gerelee.:yamar aimar surtei uym be, ygaasa l buh namyyd yamar ylsaas tusuv svch sanhuujdeg bish dandaa l gishuudiinhe handiv tataasaar yavdag shuu de. Harinch ardin nam, ardchilsan naminhan bur heden zyyn sayar ni avch daraa ni ter urundu nuhduudiig aldar ner alban ty****ald hurgedeg. Hyvisgalt nam harinch ****r yadyygiin yadyy nam huurhii... 2016-02-05
Баатар:Өө ингээд хэргээс мултарч болдог юм байна. Сайд дарга нар нь хэн нэгэн хүний ятгалгаар хэрэг хийчэхвэл ятгасан хүн нь хэрэг хүлээдэг бичэгдээгүй хууль гарч байгаа юм уу даа 2016-02-06
зочин :Би МАХН -ын эгэл жирийн хөдөөний гишүүн. Мөн энэ намын бага чуулганы гишүүн. Миний хувьд Шийлэгдамбыг хэрэг хийчихээд хэргээ хэн нэгэнд тохож өөрөө мултрах гэж арга хайсан арчаагүй эр хүн шиг загнаж бна даа гэж бодогдсон шүү. Намын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга намын санхүүжилт босгох асуудлыг хариуцаж, өөрөө захиран зарцуулах эрхтэй байдаг. Нэгдүгээр гарын үсгийг энэ хүн л зурдаг. Энэнд намын дарга ямар ч хамаагүй. Намын дарга санхүүжилт олж ажил явуул гэж шаардах эрхтэй бөгөөд үүрэгтэй. 2016-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?