АН ТӨСВИЙН ТАЛААР МЭДЭГДЭЛ ХИЙЖ, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

2016-11-28  

Төсвийн алдагдлыг ойрын хугацаанд хурдан бууруулахгүй бол гадаад зах зээл дээр Монгол улсын эдийн засгийг үнэлэх үнэлэмж энэ хэмжээгээрээ муудсаар байх болно хэмээн АН төсвийн талаар мэдэгдэл хийсэн юм. Тиймээс алдагдлыг бууруулахаар өдөр шөнөгүй ажиллах ёстой гэсэн шаардлагыг АН хүргүүллээ. 

Төсвийн урсгалыг бууруулах үрэлгэн зардлыг огтоос гаргахгүй байж бид эдийн засгийн хүнд хэцүү, хяналттай үеэ давж туулах ёстой гэсэн байр сууриа АН барьсаар үргэлжлүүлж, эрх баригч нар, засгийн газрынханд хүргүүлсээр байх болно гэдгээ мэдэгдэв.

Зарлагууд ерөнхийдөө нэлээд буурч, танагдаж батлагдсан боловч санасан хэмжээнд хүрсэнгүй гэв. Тэрээр төсвийн талаар 2017 оны төсвийг аль болохоор алдагдал багатай, зарлагыг дээд хэмжээнд хүргэж танасан, орлогоо бүх боломжоор нь шавхсан ийм төсөв байх ёстой гэсэн шаардлагыг АН анхнаасаа тавьсан боловч харамсалтай нь бидний хэлсэн шиг алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 6,8 хувьд оруулж бууруулах бүх боломжийг ашиглаж чадаагүй бөгөөд 9,9 байсан алдагдлыг 9,1 болгож 0,8 хувь бууруулсан төсвийг баталсанд ийнхүү мэдэгдэл гаргаж байгаагаа илэрхийллээ.

Тэд энэ төсвийг  бүх боломжийг дайчилж ашигласан төсөв болж чадсангүй гэж үзэж байгаа юм байна. Мөн сайд нарын багц 2016 оныхоос нэмэгдсэн байгааг онцолсон юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?