Хөгжлийн банкийг хувьчлах тухай асуудал сүүлийн үед яригдсаар байгаа билээ. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр уг банкинд зээлтэй компаниудын 60 хувь нь МАН-ын гишүүдтэй холбоотой компаниуд байгаа аж.
Зээлийн эргэн төлөлт, хуулийн дагуу гэрээ хэлэлцээр хийсэн эсэх нь эргэлзээтэй олон компаниудын тоонд эдгээр компаниуд орж, бүгд баримт нотолгоотой байгааг санууллаа. Ганцхан АН зээлийн санхүүжилтийг авч, үрж зарцуулсан мэтээр хий хоосон баримтгүй мэдээлэл тарааж, хэт улстөржиж байгааг тэд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
АН-ынхан “МАН-ын гишүүдтэй холбоотой зарим компаниудын нэрс гараагүй байгаад та нар баярлах зүйлгүй. Зээлтэй холбоотой эргэн төлөлт нь эргэлзээтэй бүх компанийг бид зарлахад бэлэн байна” гэлээ.
О.НАНСАЛМАА