2017 оны төсөвт суулгаж тооцсон гадаадын зээл тусламжуудын цөөнгүй нь БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк, БНСУ-ын Засгийн газар, ЭКСИМ банкны эх үүсвэртэй зээлүүд байна. Буцалтгүй тусламж бол голдуу Япон улсын санхүүжилтээр хийгддэг нийтлэг дүр зураг бий.
Харин шинэ Засгийн газар ирэх онд салбар чиглэл бүртээ хөрөнгө оруулалтын зээлийн төслүүдээ хуваарилж тооцжээ. БСШУСЯ-нд нэлээд олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөхдөө ихэнхийг нь боловсролын чиглэлдээ тусгаж. Гэвч хэр үр дүнтэй төслүүд байсныг нь хэрэгжиж дуусахаар харах л үлдлээ.
Эх сурвалж : Ардчилал сонин