МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛТНИЙ ЦАГАА ОЛООГҮЙ "ХАРАЛГАН" ШИЙДВЭРТ АРД ИРГЭД, БИЗНЕСИЙНХЭН НЭРВЭГДЭЖ ЭХЛЭВ

2016-12-02  

Он гарахад 4-хэн долоо хоног үлдээд байдаг, шинэ он гармагц бондын өр нэхэгдэнэ. Өрийг өрөөр буюу, зээл авч төлөхөөс өөр гарцыг Монголын Засгийн Газар олж харахгүй дээрээ тулжээ. Дээр нь улсын төсөв алдагдалтай байдаг.

Ядаж байхад Далай ламын айлчлалаас болоод Хятадын талаас авахаар хөөцөлдөж байсан 4,2 тэрбум ам.долларын зээлийн гэрээ хэлэлцээр зогссон. Монголын засгийн газрын зүгээс хичнээн ч чармайлт гаргаад, "Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө" гэгчийн үлгэртэй учирчээ. Хятадын Засгийн газар дураараа "дургисан", хувийн тоглолт хийсэн Монголын улс төрчдөд хариу барихаар шийдсэн алхмуудаа дэс дараалан авч эхэллээ гэж анзаарагдаж байна.

Эхний алхам нь эдийн засгийн шахалтыг үзүүлж, мэдрүүлж эхэлжээ. Зээлийн хэлэлцээрийг царцаасан. Хятад улс руу хийх төр, засгийн өндөр хэмжээний бүх айлчлалыг цуцалсан. Дээр нь, Ганц Модны гаалийн боомтоор нүүрс тээвэрлэж буй машин бүрээс 10 юань, ачсан тонн бүрээс нь 8 юань авах шинэ журмыг Далай ламыг Монголд айлчилж эхэлсэн өдрөөс нэвтрүүлжээ. Энэ нь 10 машинтай Монголын компани сардаа 16-20 сая төгрөгийн нэмэлт зардал төлөх болжээ.

Ийнхүү Монголын ганц, хоёрхон эрх мэдэлтний хувийн санаа зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор Далай ламыг Монголд айлчлуулсан нь, нийт Монголчуудын амьдралд, Монгол улсын хөгжлийн хувь заяанд сөргөөр нөлөөлж магадгүй болжээ. 

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?