Цагтаа Боловсролын сайд, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан Ардчилсан Намын даргад нэр дэвшсэн. Тэр намын даргын буухианд оролцохдоо 13 аймгийн 1300 гишүүнтэй уулзаж учирч, АН-аа хэрхэн шинэчлэх саналаа боловсруулжээ. Хоёрхон хоногийн дараа болох АН-ын Их хуралд түүний оруулах саналыг сийрүүлбэл :
Нэгдүгээрт : Нээлттэй, ой санамжтай, хариуцлагатай, цахим улс төрийн нам болгох
Хоёрдугаарт : Ердийн гишүүд нь намаа ч, даргаа ч мэддэг, сонгодог болох. Гишүүдээсээ сонгогдсон намын дарга намынхаа, гишүүдийнхээ төлөө зоригтой ажиллана.
Гуравдугаарт : Нүдээ олсон, хүнээ таньдаг боловсон хүчний бодлого хэрэгжүүлэх. Улс төр, ажил, амьдралын туршлагатай хүмүүсээр бүрдүүлсэн. Боловсон хүчний хороог Намын дэргэд байгуулах. Тэгснээрээ арын хаалгаар биш, үнэний хаалгаар ордог босгыг бий болгох. Ийм зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд дээрхи саналыг 2016 оны 12-р сарын 06-ны Мягмар гарагт болох АН-ын ээлжит Их Хуралд тус намын даргад өрсөлдөгч П.Цагаан дэвшүүлэхээр болжээ.
Ц.ХИШГЭЭ