Д.Эрдэнэбатыг АН-ын гүйцэтгэх хорооноос намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. АН-ыг төлөөлөх асуудлыг тэр одоохондоо хариуцаж буй.
Өмнө нь АН-ын генсекээр ажиллах хугацаандаа чадварлаг гүйцэтгэгч гэдгээ харуулж чадсан. Алтанхуягийг намын дарга байх үед, гар нийлж ажиллана, АН-аа дараалсан ялалтад хүргэж байсан амжилт тэднийх. Ялангуяа 2012 оны УИХ-ын сонгууль, 2012 оны орон нутгийн сонгууль, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг нэрлэж болно. Асуудлыг нарийвчилж авч үздэг, далайцтай шийдвэрлэдэг зан чанар түүнд бий.
Тэр АН-ын дарга болбол, гишүүдээ өмгөөлж хамгаална гэдгээ үгээрээ бус үйлдлээрээ харууллаа. АТГ-т дуудагдсан АН-ын дарга асан Н.Алтанхуягийг өмгөөлж, хамгаалах зорилгоор тэр АТГ-т асуулга тавилаа. Тэр ямар ч гэсэн ядрах үед нь гишүүдээ өмөөрөх, хамгаалах дарга болохыг зорих нь ээ.
А.ГАНТУЯА