СОСОРБАРАМ НАМААСАА ГАРЧ, ДАРГАА СУНГААГААР СОНГОХООР ШИЙДСЭН АН-ЫН ИХ ХУРАЛ

2016-12-08  

АН-ын 1210 төлөөлөгч 2 өдөр хуралдаж, дүнгээ гаргалаа. Намын даргаа 2017 оны 1-р сарын 29-ний өдөр АН-ын нийт 180,000 гишүүний саналыг үндэслэн сонгох шийдвэрийг Их Хурлаасаа гаргалаа. Бүх аймаг, дүүргийн гишүүдийн саналыг үндэслэнэ, дээр нь аймаг, дүүргийн төлөөллийн системийг бий болгохоор шийдсэн гэж хурлын төлөөлөгч Цагаанхүү хэлэв.

Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн системтэй ижил төстэй. Гишүүдээс илүү санал авсан нь ч, мужийн төлөөллөөр Хиллари ялагдсан. Яг энэ тооллогын төлөөллийн системийг нэвтрүүлэх болсон гэж төлөөлөгч Цагаанхүү тодотголоо. Намын даргын өмнөх сунгаагаар намаа, гишүүдээ дотор нь талцуулж хувааж байсан дутагдлыг арилгахын тулд, сунгааны нэг баг гаргаж, хамтдаа явж сунгаанд оролцох хувилбарыг сонгосон байна. Өөрөөр хэлбэл, сунгааны зохион байгуулах нэг баг, нэгдсэн төсөвтэй оролцоно гэдгийг төлөөлөгчид дэмжжээ. Энэ хурлын онцлогыг, хуваарилах албан тушаалгүй, хувааж идэх мөнгөгүй, эрх баригчаасаа сөрөг хүчин болтлоо бууж уруудсан үедээ хийсэн гэж гишүүд тодотголоо.

Тиймээс шүүмжлэлийн давалгаа хүчтэй өрнөсөн хурал болсон гэж дүгнэж байна. Намын дүрэмгүйгээс, буюу дүрмээ мөрддөггүйгээс болж АН алдаа завхралд хүрсэн гэдэгтэй олон гишүүд санал нэгдэж, намын даргын үйлдлийг хянаж байх, маш хүчирхэг Хянатын хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах заалтыг дүрэмдээ тусгав. Намын хуралд үе үеийн дарга нар оролцсон байна. Хуралд С.Баярцогт оролцоогүй ч, түүний эзэмшлийн Crocus-т 1200 төлөөлөгчийн хүлээн авалтыг хийсэн байна. Ийнхүү АН анх удаа намынхаа даргыг бүх гишүүдээсээ сонгохоор болов.

Үүнийг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатны марафон ч гэж нэрлэж болох нь. Сунгаанд оролцох хүмүүс нэрээ чөлөөтэй дэвшүүлэх эрхтэй юм байна. Намын их хурлаар зөвхөн намын дотоод асуудал яриад зогсоогүй, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тухай ч хэлэлцсэн байна.

МАН-ын хувьд, мөнгө төгрөггүйдээ биш, удирдаж залах чадваргүйгээс болоод, улс орны хөгжлийн эрч саарлаа гэдэг дүгнэлтэд АН-ын Их Хурлын төлөөлөгчид хүрсэн байна. Их хурлын төлөөлөгчид, намын даргаа батламжлах ээлжит 7-р их хурлыг 2017 оны 2-р сарын 12-ны өдөр хийхээр товлолоо. Сунгаанд олонхийн санал авах, намын дарга болох болзол хангасан нэр дэвшигчээ Намынхаа Их Хурлаар албан ёсоор тийнхүү батламжлах юм байна. АН-ын шинэ даргын нэрийг 2017 оны 1-р сарын 29-ний бид сонсох нь ээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ах:жаал дэнзэнгүүдийн инээдмийн жүжиг... 2016-12-08
unzbi:Uursdiigee l hichee. Ali namiin hural ni yalgagdsangui alia yum xaxa 2016-12-08
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?