Э.ХАЛИУН МОНГОЛД АНХ УДАА "ХАГАС НҮЦГЭН ШОУ"-ГААР ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ

2016-12-09  

Э.Халиун “Монголд анх удаа хагас нүцгэн шоу хийнэ. Яагаад хагас нүцгэн бэ гэдэг нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа байх.

Нэгдүгээрт, энэ шоугаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө уриан дор зохион байгуулж байгаа юм. Эмэгтэй хүн яагаад гоё сайхан байсныхаа төлөө хүчирхийлэлд өртөх ёстой гэж, эмэгтэй хүн яагаад хүчирхэг сайхан байж болохгүй гэж гэсэн санааг илэрхийлж байна.

Хүчирхийллээс эмээж, эмэгтэй хүн хамаг биеэ баглаад байх ёсгүй. Бид өөрсдийнхөөрөө байж, гоо сайхнаа тодотгох ёстой. Тэр хэмжээгээрээ бид хүчтэй байж, хүчирхийллийн эсрэг зогсоно. Хоёрдугаарт, гоёл чимэглэлийг хувцастай байнга хамт хэрэглэдэг. Энэ бол мэдээжийн зүйл. Гэхдээ манай брэндийн онцлогийг харуулах нэг санаа нь бид хувцасгүй ч байж чадна гэдгийг харуулж байна. Тун өвөрмөц санаа л даа. Шоундаа зориулж, “DYRBERG/KERN” брэндийн он оны коллекцийн онцлох гоёл чимэглэлийг Даниас авчруулсан” хэмээн шоуныхаа өмнөх ярилцлагадаа дурдсан. Үнэхээр ч Э.Халиун бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэлийг “DYRBERG/KERN” брэндээрээ мөн Монголын анхны хагас нүцгэн шоугаараа өгч, залуу үеийн манлайллаар эх орондоо тэргүүлж эхэллээ.

Э.Халиуны шоу жинхэнэ тэсрэлт болж чадсаныг өгүүлэх нь зүйтэй. "Semi nude art fashion show"-ны үеэр DYRBERG/KERN брэндийн дизайнерууд 1995 оноос хойш хязгаарлагдмал тоогоор гаргасан цуглуулгын ховор үнэт эдлэлүүдийг хагас нүцгэн моделиудтай хамт танилцуулсан юм. Энэхүү загварын шоу нь маш энтертэйнмэнт уур амьсгалтай болсон бөгөөд модерн бүжигчид, дуучин Э.Энхзол нар тайзан дээр дуулж, бүжиглэхтэй зэрэгцэн загвар өмсөгчид тайзнаа алхсан нь “Victoria’s secret” шоунаас ч дутахааргүй гайхалтай байв. Мөн энэхүү шоуны үеэр DYRBERG/KERN брэндийн үнэт эдлэлээс гадна “Супер Рубин” компанийн захирал Э.Халиун өөрийн шинээр гаргаж буй “KHALIUN” нэрийн аксесуариудыг танилцууллаа. Үзэгчид шоуны  сүүлийн хэсэгт бас нэгэн сонирхолтой шийдэл харсан нь загвар өмсөгчид Э.Халиуны зурсан уран зургуудыг тайзнаа барин гарч ирсэн. Ингэснээр тус шоу хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд урам зориг өгч, "Би ч гэсэн ийм гоё харагдаж чадна шүү дээ" гэх итгэлийг хүмүүст төрүүлэх зорилгодоо хүрч чадсан юм.

Мэдээж "Semi nude art fashion show"-ны нэгээхэн хэсэг бол хүндэт зочид. Анхны шоуны хүндэт зочноор Кёкшүюзан Д.Батбаяр, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, /Тэрбээр DYRBERG/KERN брэндийн нүүр царай болсныг уншигчид санаж буй биз ээ/ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, “Ажигана” группийн захирал Э.Туул, жүжигчин С.Өлзийхүү нар болон гадаад дотоодын чинээлэг эрхмүүдээс эхлээд олны танил улс төр, бизнес, урлаг соёл, загварынхан гээд бүгд л тэнд хүрэлцэн ирсэн байлаа.  

Нас залуу, цус шингэн ч хэний ч санаачилж, сэтгэж, зориглож чадаагүй томоохон шоуг Э.Халиун зохион байгуулсан нь үнэхээр нүдээ олсон төдийгүй шоу ертөнцөд томоохон тэсрэлт болж чадсаныг бахархалтайгаар дурьдах нь зүйтэй биз ээ. Дараа жил хурдан болоосой, дахин ийм шоу үзэхсэн хэмээн шүүрс алдах зочид салж ядан одоцгоосныг бодоход Э.Халиун үнэхээр тэсрэлт хийж чаджээ, түүнд улам их амжилт ерөөе.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
t:Mundag yum 2016-12-09
зочин:Эмэгтэй хүн гэдэг өөрөө хүний сэрэл хөдөлгөгч юм. Хичнээн их ил гаргана төчнөөн их үнэ цэнэ нь унана. Хагас нүцгэн байх, Хувцастай ч нүцгэн мэт байх болсон энэ цагт хүчирхийлэл багасна гэж юу байхав дээ. Нүцгэн мэт явах болсон хүүхнүүд сексийн золиос болох энүүхэнд. Сав бэлгийн замын өвчин, хүүхэд нь өвчтэй төрөх, төрөлхийн согогтой байх гэх мэт олон эрсдэл дагуулдаг аюултай. Эрт үеээс охидоо ариун байлгана гэдэг нь бусдын нүднээс нуухыг хэлдэг байсан юм ш дээ. 2018-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?