Энэ чимээ Эрдэнэтээс сонсогдож эхэллээ. МАХН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүний сэнтийд заларсан Баасанхүү 2016 оны сонгуулиар Эрдэнэтийг сонгосон бололтой. Тэр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа Эрдэнэ хотыг зорьж байсан. Энэ удаа түүнийг тус хотын эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас давах олон тооны "Эрүүл мэндийн тэргүүний ажилтан" цол тэмдгийг тараахаар очсон тухай мэдээ Эрдэнэтийн эрүүл мэндийн салбарыг доргиож байна. Энэ мэдээ АН-аас жагсаалтаар УИХ-д орсон, мөн л Эрдэнэтээс нэр дэвшихийг санаархаж буй Батчимэгийг сандаргаж, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга руугаа утас цохиход хүрчээ. О.Баасанхүү гишүүн УИХ-ын даргаас орон нутгийн томилолтын зардал нэхээд байсны гогцоо тайлагдаж эхэллээ.
СОNTROL.MN-ийн уншигчдаа баярлалаа. Хараа, хяналтаа салгахгүй мэдээлцгээе.