Маргааш 12 сарын 18-ны ням гарагт НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол МҮОНТВ-ээр 19.00 цагаас шууд дамжуулна.
Оны хамгийн сүүлийн энэ тохирлоор арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримт дунд явуулах ажээ. Тиймээс татварын цахим сүлжээнд бүртгүүлсэн байх шаардлагатай.
Та баримтуудаа сугалааны тохирол явагдахаас нэг өдрийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө амжиж Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй.
Д.БУЯНЖАРГАЛ