НАМЫН ДАРГЫН СУНГАА БУЮУ НАМАА СУРТАЛЧЛАХ СУНГАА

2016-12-20  

АН шинэчлэгдэх болсон. Шинэчилж чадахгүй бол Монголын улс төрийн идэвхтэй амьдралаас гээгдэх хувь заяа тэднийг хүлээж буй. Тиймээс намын даргын сунгаа гэхээс илүүтэйгээр, намын сурталчилгаа дээгүүр тавигдаж эхэлснийг анзаарч болно. 40 хоногийн сунгаагаа Хэнтий аймгаас эхэлж, 21 аймаг, 2 хот, 9 дүүрэг гээд, нийт 30 уулзалтыг хийхээр тэд гараандаа цугларчээ.

Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүдтэй, УИХ-ын гишүүн асан, Увсын гэх тодотголтой Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар хамтдаа өрсөлдөхөө илэрхийлж, үнэмлэхээ гардан авлаа." - Нэр дэвшигчдийн дунд нэг ижил асуулт тавих юм. Хэрхэн юу гэж хариулахыг нь гишүүд сонсоно. 180 мянган гишүүн тэдний хариултыг нь тунгаана, харьцуулна. Тэдний санал АН-ын дарга хэн байхыг эцэслэн шийдвэрлэнэ гэж Намын даргын сонгуулийн хорооны гишүүн тодотголоо. Ийм зарчмаар сонгууль эхлэхэд бэлэн болжээ. Мэдээж, нэр дэвшигчдийн хувь хүмүүсийн хармааны балл нөлөөлөх нь ойлгомжтой.

Лу.Гантөмөрийн хувьд намын шинэ залуу үеийн төлөөлөл. Гал халуун тэмцэлд түүнийг оролцож байхыг гишүүд нь мэдэхгүй. Харин нам ялах тохиолдол бүрт тэр бялуу хүртэгч байсан. Японд сургууль соёл төгссөн, боловсролтой гэдгийг мэдэх ч, хийсэн дорвитой зүйл түүнд байхгүй гэсэн тодотгол түүнийг дагадаг.

Ж.Батзандан. Туйлын барьцгүй гэсэн тодотгол түүнийг сүүдэр мэт дагадаг. Тэргүүн эгнээнд байнга байхыг хүсдэг. Тиймээс намын даргын асуудал яригдаж байхад тэр яаж хоцров гэж улс төр судлаачид дүгнэсэн. Хэнээс ч, юунаас ч ичдэггүй. Түрэмгий зан чанартай. Гантөмөрийг бодвол тэмцэгч чанартай. Түүндээ итгэл үнэмшилтэй нэгэн.

Н.Алтанхуяг бол АН-ын хувьд домог болсон дараалсан 4 ялалтын түүхийг бичсэн хүн. Одоо бол Элбэгдоржоос л намаа салгахыг эрхэмлэж буй. Түүний намын даргад нэр дэвшсэн гол зорилго нь ч энэ гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэдэг. Хэдийгээр ерөнхий сайд байхдаа авилгын чанартай хэрэгт орооцолдсон гэж шалгуулж байгаа ч, түүнийг захиалгат, зохиомол хэрэг гэж нийтэд ил тод зарласан. Түүнийг намын даргад нэр дэвшихтэй хамт, - Н.Алтанхуяг ба түүний ах дүү, ойр дотныхон тендерт хууль бусаар шалгарах, хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрсэн гэж прокурор Э.Амарбат ярилцлагыг хэвлэлд өглөө. Ийнхүү түүний гараа эхлэхтэй хамт прокурорын зүгээс ч тодорхой мэдээллийг хэвлэлээр ил гаргаж эхэллээ. Энэ нь Н.Алтанхуягт тээг болох магадлалтай. Түүнийг хэрвээ мөрдөн байцаагч дуудах тохиолдолд тэр очихоос татгалзаж чадахгүй. Энэ бүхэн нь Алтанхуягийг сунгаанд бүрэн дүүрэн оролцож чадахгүй гэсэн үндэслэл болох магадлалтай. Тиймээс Алтанхуяг, Лу.Гантөмөрийгээ уруу татаж, Д.Эрдэнэбатыг дэмжихийг уриалах магадлалтай.

Д.Эрдэнэбатын хувьд, намдаа нөлөөтэй. Нэр цэвэр. Хэлэх гэсэн үгээ цэгцтэй хэлчихдэг нэгэн гэж нөхөд нь үнэлдэг. Алтанхуягийг дарга байх үед намын гал тогоо буюу генсекийг амжилттай хийсэн. Шагналаа ч хүртсэн. Хэлсэндээ хүрдэг сайн талтай. Харин сүүлийн жилүүдэд намын аппаратаас хөндийрсэн сул талтай. Яах аргагүй хүчтэй өрсөлдөгч.

С.Эрдэнэ. Түүний тухай жижигхэн зурвасыг өчигдөр таталсан. Амьд организм гэж нөхөд нь түүнийг хэлдэг. Нөхөдтэй, дайсантай. Намдаа хүчтэй байр суурь эзлэх болсон. Намын аппратад байгаагүй ч, Баянгол гэх айлыг амжилттай удирддаг. Ардчилсан хүчний зүүний холбоо гэдэг байгууллагаар дамжин орон нутагт ч нөлөөгөө тогтоосон. Намын даргын төлөө өрсөлдөхөд бэлэн болсон намын зүтгэлтний нэг гэж нөхөд нь үнэлдэг. Ядарч, цуцахыг мэддэггүй нэгэн. Бусдынхаа төлөө явдаг зан чанар нь түүний хүрээллийг ямагт тэлж байдаг. Тэр бол АН-аа шинэчлэх хөдөлгөөний тэргүүн эгнээд явах, хүчтэй, нөлөөтэй өрсөлдөгч. Ийм 5 өрсөлдөгч АН-ын даргад нэр дэвшжээ.

 

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Үзмээ:Дарга нар яг эрх мэдэл дээр очихоороо ярьснаасаа эсрэг болчихдог ш дээ. 2016-12-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?