Хүүхэд, хүүхнүүд бууз, баншаа чимхэж, хөгшчүүл нь бэлэг сэлтээ бэлдэх цагаан сар угтсан энэ өдрүүдэд улс төрийн хэд хэдэн нүүдлийг намууд хийж амжлаа. МҮАН-ын удирдлага АН-д нэгдэх нь зөв гэсэн улс төрийн шийдвэрээ гаргаж дуусаагүй байтал ИЗНН-ын удирдлага АН-тай нэгдэх санамж бичигт гарын үсэг зурж үйл явцыг албажууллаа. "Намаа нэгтгэх тухай ИЗНН-д хүргүүлсэн албан тоотын дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж маш шуурхай ажиллаж байна" гэж УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд хэллээ. "Ардчилсан үзэл баримтлалтай хоёр нам нэгдэхийг би дэмжиж байгаа. Энэ үйл явц нь нийт олны эрх ашигт нийцэж, ардчиллын үйл хэргийг улам эрчимжүүлнэ гэж итгэж байна" хэмээн ИЗНН-ын дарга С.Оюун хэлсэн үгэндээ онцоллоо. Одоо эдгээр намууд тус тусынхаа намын дүрмийг өөрчлөх шаардлагатай болжээ.
Ц.БАТ-ЭНХ