АН-ЫН ДАРГЫН СУНГАА АН-ЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙГ ТАВАН ТИЙШ НЬ ХАРВАСАН СУМ ШИГ ТАРААЖЭЭ

2016-12-26  

Зангидсан таван сумыг нэг нэгээр нь тараан таван нэр дэвшигчдээ гардуулсан. Нэг нэгээрээ байвал хугалахад хялбар, тавууланг нь нэгтгэн зангидвал хугалж дийлэхгүй хэмээх Өүлэн эхийн сургааль бий.

Тэгвэл АН таван сумаа тал тийш нь харван тараажээ. Хэдийгээр нэгдсэн нэг баг, дээр нь зангидах нэг хороо, нэгдсэн санхүүжилттэй гэж тодотгож байгаа ч, амьдрал дээр асуудал өөр тийшээ эргэж болохыг ажиглагчид дүгнэж байна. Нэр дэвшигчид шөнийн 00.00 цагаас хойш хүнтэй уулзахгүй, албан ёсоор штаб байгуулахгүй, тусдаа сурталчилгаа хийхгүй зэргийг журмаар зохицуулсан гэж АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тодотгож байгаа ч, шинэ жилийн баяраар далимдуулан сурталчилгааны ажил ил далд хэлбэрээр ихээхэн өрнөж байгааг эх сурвалж үгүйсгэхгүй байна. Л.Эрхэмбаярын хэлж буйгаар, АН-ын даргын энэ удаагийн сунгаа нь, намын гишүүдээ шинэчлэн бүртгэх нэг ажил болох нь тодорхой боллоо.

Хэн дарга болох вэ? гэдэг асуудал намын гишүүд дэмжигчдийг одоогийн байдлаар 5 хэсэгт хуваажээ. Тэд тухайн нэр дэвшигчийн дэмжигчдийг нэмэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэхчилэнгээр үйл ажиллагаагаа ил далд явуулж байгааг үгүйсгэх боломжгүй, мөн хяналт тавих нөхцөлгүй гэж улс төр судлаачид дүгнэлээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:2016 оны сонгуулиар ялж болохгүй гэдгийг олж харсан Зи дарга чинь хамгийн ухаантай даа. Бид нар Монгол орныг яг 2000 он шиг болгочихлоо МАН аар босгуулах хэрэгтэй гэдгийг л ... 2016-12-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?