Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд, Монголбанк тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байна.
Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна:
Журмын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Санхүүжилт ба зээл олголт
Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр батаалгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй:
2016 оны 11 дүгээр сард 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгосноос хөтөлбөрийн хүрээнд 50.7 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийг тус тус олгожээ гэж Монгол банкнаас мэдээллээ.