ЗЭРЛЭГ ЗААН ХОТЫН ТЭН ХАГАСЫГ НУРААЖ СҮЙТГЭВ

2016-02-12  

Энэтхэгийн зүүн хэсэгт орших Силигури хотод орж ирсэн зэрлэг заан тус хотын гудамжин дахь байшин сав, машин тэргийг картонан хайрцаг эвдэх мэт сүйтгэж байлаа гэж BBC телевиз дэлхий дахинд мэдээллээ. Нутгийн иргэд зэрлэг зааныг хэрхэн зогсоохоо мэдэхгүй үймэлдэх зуур зэрлэг заан хотын тэн хагасыг ямар ч төвөггүй нурааж орхисон байна. Иргэдийн дуудлагаар ирсэн тусгай отрядын баг унтуулах сумтай буугаар 4 буудаж байж сая зааныг нойрсуулж авчээ. Нойрссон зааныг краны тусламжтайгаар ачааны тэрэгт ачиж зоопаркад аваачиж, сургуультай заануудтайгаа хашжээ. Энэхүү зааныг цаашид хэрхэх вэ ? гэдэг бас нэгэн асуудал үүссэн байна. Юу ч гэсэн малын эмч үзэж оношлогоо хийж, түүнийг суллах, эсвэл үргэлжлүүлэн зоопаркад үлдээх эсэхийг шийдэх болжээ.

Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?