БРАЗИЛЧУУДЫН КАРНАВАЛИЙГ ЗИКА ВИРУС Ч ТОГТООЖ ДИЙЛСЭНГҮЙ

2016-02-12  

Зика вирус дэлгэрсэн. Карнавалыг хийх нь уг вирусыг хяналтаас алдахад хүрнэ. Тиймээс энэ удаагийн карнавалийг хойшлуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Бразилийн эрүүл мэндийн яамнаас гаргасан ч бразилчууд түүнийг үг хэлж байна ч гэж тоосонгүй. Зарим нэг жижиг хотод карнавалийг хориглож чадсан ч том хотууд, тэр дундаа нийслэл Рио хотод эхэлсэн карнавалыг хэн ч тогтоож дийлсэнгүй. Дэлхийд алдартай карнавал эхэлдгээрээ эхэллээ. Самба бүжгээ хийж, Бразили даяар доргиж, зөвхөн Рио дэ Жанэйрод 2 сая бүжигчид парадад оролцож байна. Самба бүжиглэж, карнавал эхэлсэн үед нэг ч бразил хүн бүжиглэхгүй байж чаддаггүй гэж оролцогчид хэлж байна. Хотын болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, жирэмсэн эхчүүдийг оролцохгүй байхыг, залуучуудыг үнсэлцэхгүй байхыг уриалахаас хэтэрсэнгүй. Яагаад гэвэл энэ карнавалийн үеэр таних танихгүй нь хамаагүй нь маш олон хүнтэй үнсэлцдэг журамтай юм байна. Дэлхийд алдартай карнавал үргэлжилж байна.

Ц. ДОЛГИОН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?