20 НАСТАЙ ЦАГААЧ ЭР 10 НАСТАЙ ХҮҮГ БАССЕЙНД ХҮЧИНДЖЭЭ

2016-02-12  

Энэ үйл явдал Австрийг бүхэлд нь доргиож байна. Австрийн нийслэл Вена хотын нэгэн усан бассейнд 20 настай Ирак цагаач эр 10 настай хүүг бассейны 00-ын өрөөнд хүчиндчихээд юу ч болоогүй мэт усанд сэлсээр байжээ. Нулимсаа барьж чадахгүй уйлах хөөрхий хүүг тайвшруулж, учир явдлыг хэлүүлсний эцэст тэрхүү гэмт хэрэгтэнг баривчилсан байна. Гэтэл ийм хэрэг 2015 оны 12-р сард ч болж байсан нь сөхөгдөж нийгэм тэр чигээрээ шуугиж эхэлжээ. Австрийн иргэд цагаачдыг олон нийтийн газар оруулахгүй байх шаардлагыг төр засагтаа тавьж эхэллээ. Өмнө нь гарсан хүчингийн хэргийг цагдаагийн байгууллага, либерал хүчнийхэн хамтдаа даржээ. Тэд цагаачдын эсрэг хийх ард нийтийн хөдөлгөөнөөс болгоомжилсон байжээ. Гэтэл дахиад л хүчингийн хэрэг. 2015 оны 9 -р сарын дундуур Иракаас цагаачилж ирснээсээ хойш сексийн харьцаанд ороогүйгээс энэ үйлдлийг хийчихлээ. Иракад хүүхэд хүчиндэх хориотой, зөвшөөрдөггүй гэж 12-р сард балчир хүүг хүчиндсэн цагаач эр хэнэг ч үгүй хариулж суужээ. Одоо энэ хэргийг эрх мэдэлтнүүд нуух аргагүй болжээ. Яагаад гэвэл, хэвлэлээр цацагдаж, олон нийтийн сонорт хүрсэн. Мэдээж хүчиндүүлсэн хүүхдийн тухайд эмзэг асуудал ч, бусад хүүхэд, тэдний эцэг эхийн эрх ашгийн төлөө энэ хэргийг нуун далдлах нь буруу гэж нийтээрээ үзэж байна. Цагаачлагчдын асуудал, гэмт хэрэг хоёрыг хольж хутгаад, дундаас л улс төрийн шийдвэр гаргах гээд байгаа нь буруу гэж судлаачид бас дүгнэж байна. Австрийн иргэд цагаачдын эсрэг зогслоо. 

 

ТОЙМЧ Д. ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?