ДАРГА БОЛОХ ХҮСЭЛГҮЙ, НАМАА ШИНЭЧИЛЭХ ХӨТӨЛБӨРГҮЙ Н.АЛТАНХУЯГИЙН ЗОРИЛГО ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨШӨӨ АВАХ

2017-01-16  

Ардчилсан намын даргад өрсөлдөгч таван эрхэм 21 аймгаар тойрч гишүүд дэмжигчдээсээ санал гуйсаар яваа. Бараг бүх аймагт хүрч АН-ын даргад өрсөлдөх болсон шалтгаан, мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Харин тэдний нэг Н.Алтанхуяг бусад дөрөвөөсөө тэс өөр менежменттэй явна. Түүнд мөрийн хөтөлбөр, даргад өрсөлдөх зорилго гэж алга. Тэрээр АН-ын гишүүдтэй уулзахдаа “Мөрийн хөтөлбөр боловсруулж амжаагүй, нэр дэвшие гэж нэг их бодсонгүй. Хүмүүс зөвлөхөөр нь мөнгө өө төлөөд ороод ирлээ” гэдэг үгийг уулзалт бүрийнхээ эхэнд хэлж байгаа.

Мөрийн хөтөлбөргүйн дээр АН-ын дарга болно гэж бодоогүй юм бол энэ хүн тэр дөрөвтэй юу хийж яваа юм. Энэ асуултын хариултыг Н.Алтанхуягийн явсан замаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүнд унаж, харлаж байгаагаас харж болно. Н.Алтанхуяг өөрт олгогдсон 20 минутынхаа 17-д нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг харааж, зүхэж, Н.Энхбаяраас ч дор авлигач болсон гэдгийг ард түмний ой тойнд эргэлт буцалтгүйгээр шингээж байна.

Эндээс дарга болох бодолгүй, намаа шинэчилэх мөрийн хөтөлбөргүй Н.Алтанхуягийн үндсэн зорилго тодорч байгаа юм. Тэр эрхэм Ц.Элбэгдрж Ерөнхийлөгчөөс өшөө авч хонзон тайлж яваа юм байна.

Өнөөдрийн байдлаар Н.Алтанхуягтай холбоотой, хамаатнуудтайгаа нийлж тендерийн мөнгө идсэн гэх хэргийн зургаан ч хавтаст хэрэг хаагдаагүй байгаа. Дээр нь АН-ын байрыг зарсан мөнгөнөөс дутсан 10 тэрбум төгрөг ч түүнийг ийн хавтаст хэрэг рүү хөтөлж магадгүй. Энэ бүхнээс улбаатайгаар Төрийн тэргүүндээ өширхөж явдаг бололтой юм. Харин Хуягаа даргын үндсэн зорилго тун сайн биелж байгааг өнгөрсөн долоо хоногт болсон Утааны уулзалтаас харж болно. Тэгэхэд монголчууд бараг бүгдээрээ төрийн тэргүүн рүүгээ “гахх түй” гээд нулимсан нь зөвхөн Н.Алтанхуягтай холбоотой байсан ажгуу.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
:Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344415 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-18
Алтантуяа:Би иднэ, гэр бүл, хамаатан саднаараа иднэ. Баригдвал хэлмэгдлээ гэж орилно. Н.Алтантуяа 2017-01-18
Алтантуяа:Би иднэ, гэр бүл, хамаатан саднаараа иднэ. Баригдвал хэлмэгдлээ гэж орилно. Н.Алтантуяа 2017-01-18
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?