САНАЛ АСУУЛГААР С.ЭРДЭНЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2017-01-19  

Ардчилсан намын даргын сунгаа ид дундаа өрнөж байна. Нэр дэвшигчид 21 аймгаар явж намынхаа нийт гишүүд дэмжигчдийг сэрээж тэдний урам зоригийг бадрааж байна. Намын шинэчилсэн бүртгэл 2016 оны 12 дугаар сарын 8-аас 2017 оны 1 дүгээр сарын 06-ныг дуустал орон даяар явагдсан билээ.

Шинэчилсэн бүртгэлд ардчилсан намын гишүүд болон тус намд элсэхээр хүсэлт гаргасан хүн бүр хамрагдах боломжтой байсан бөгөөд улсын хэмжээнд нийт 176,000 гаруй гишүүн бүртгүүлсэн дүн мэдээ гараад байгаа.

Тэгвэл Завхан аймгийн хэмжээнд нийт 6,654 гишүүн намынхаа шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулж, намын даргаа бүх гишүүдээрээ сонгуулахаар сунгаа зохион байгуулж байгаа нь намын гишүүдэд ихэд таалагдаж байгааг онцлох нь зөв биз ээ.

Намын гишүүдийн идэвх сэргэж байгаа нь цахим ертөнцөд нилээд ажиглагдаж байна. Тухайлбал, Монголын томоохон цахим мэдээллийн сайтууд АН-ын дарга хэн байх вэ гэдэг нээлттэй санал асуулгыг сунгаа эхэлснээс хойш явуулсан. Анхандаа иргэдийн идэвх сулхан байсан бол сүүлийн долоо хоногоос санал асуулгын дүн эрс өсчээ. Ардчилсан намын гишүүд намаа шинэчилж, шинэ даргаа сонгох ажилд ханцуй шамдан орсон нь харагдаж байна. Санал асуулга явуулж буй 9 мэдээллийн сайтаас 6 сайтад нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүлж явна. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намын лидерүүдээс ганцаараа торойж үлдсэн ялалтын буухиатай лидер бол яах араггүй С.Эрдэнэ билээ. Дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт Ардчилсан нам 41 суудлаас 31 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан явдал нь үүний тод жишээ юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
дарам:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-19
я:Энэ хэнийзахиалгаар хийгдэж байгаа мэдээлэл вэ ЭБА юу 2017-01-19
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?