Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-нд нээлтээ эхэлсэн билээ.
Тэгвэл өчигдөр багийн барилдаан болж энэ удаагийн УАШТ өндөрлөсөн юм. Багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Сүлд” спорт хороо болон “Женко” клубийн тамирчид аваргын төлөөх барилдаанд ширүүн өрсөлдөж 3:2-ын харьцаагаар Ц.Шийрэв дасгалжуулагчтай “Сүлд” спорт хорооны баг хожиж аварга болсон юм.
1. 66кг Г.Хэрлэн-Ё.Басхүү 0:1
2. 73кг Ц.Цогтбаатар-Б.Батгэрэл 0:2
3. 81кг О.Ууганбаатар Г.Одбаяр 1:2
4. 90кг Э.Мөнхжаргал О.Цэцэнцэнгэл 2:2
5. 90кг А.Давааням Б.Сугаржаргал 3:2
Багийн УАШТ-ний хүрэл медалийн төлөө “Хангарьд” спорт хороо болон “Хилчин” спорт хорооны хоёрдугаар багууд өрсөлдөж “Хангарьд” спорт хорооны эрэгтэй баг 4:1-ээр өрсөлдөгчөө ялсан юм.
1. -66кг Д.Алтансүх -Б.Дарханбаатар 1:0
2. -73кг Б.Батболд-Г.Мөнх-Эрдэнэ 2:0
3. -81кг Г.Балсанлхүндэв -Г.Төрмөнх 3:0
4. -90кг Н.Дагвасүрэн Ж.Наранбаатар 4:0
5. +90 Т.Бат-Ирээдүй-Э.Тулга 4:1
Хоёр дахь хүрэл медалийн төлөө “Алдар” спорт хороо болон “Увс нуур” дэвжээний багууд өрсөлдөж 4:1-ээр Армын баг илүүрхсэн юм.
Энэ барилдаанд
66 кг-д А.Батсуурь, 81кг-д Г.Сандуйжав
90кг-д Г.Алтанбагана,
+90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар өрсөлдөгчөө ялсан. “Увс нуур”-ын нэг ялалтыг Н.Баяртүвшин авчирсан юм.
О.ДАШНЯМ