ЭРДЭНЭС ТТ КОМПАНИ ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ЧАЛКО-ГИЙН ӨРИЙГ ТӨЛЖ ДУУСГАНА

2017-01-19  

Эрдэнэс Таван Толгой компани 2015 онд 4,2 сая тонн нүүрс экспортлосон. Тэгвэл 2016 онд борлуулалтаа 1,8 дахин нэмэгдүүлж 7,6 сая тонн нүүрсийг урагш нь гаргасан. Зөвхөн олборлолт, борлуулалтаа нэмэгдүүлээд зогсоогүй, оны эхэнд 33 ам.доллар байсан үнийг 50 ам.доллар болгож өгсөж чадсан. Олборлолт, борлуулалт хийдэг компаниудтай гэрээ хэлцлээ амжилттай хийсний үр дүнд орлого нэмэгдэж, өр нимгэрсэн.

Одоогоор нийт борлуулалтаас 35 хувийг нь Чалко-гийн өрөнд тушааж буй гэрээтэй. Он гарснаар 1 тонн нүүрсний үнийг 59,3 ам.долларт хүргэж чадсан гэрээ байгуулсан. Яг энэ төлөвөөрөө үргэлжилбэл, 2017 оны эхний хагас гэхэд Чалкод-д өгөх өрөө барагдуулж дуусгана гэж Эрдэнэс Таван Толгойн удирдлагууд урьдчилан хэлж байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?