УЛААНБААТАРЫН ИНФЛЯЦИ 0,5 ХУВЬ БОЛОХОД МАХНЫ ҮНЭ ХАНШ НӨЛӨӨЛСӨН БАЙНА

2017-01-20  

Монголбанк хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл, Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд, Зах зээлийн Дотоод зах зээлийн хэлтсийн захирал Б.Батбаатар, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан  нар оролцлоо.

Мэдээллийн эхэнд Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл 2016 оны статистик тойм мэдээллийг хүргэлээ. 

Монголбанкны өгсөн мэдээллээс хамгийн сонирхол татсан тоо баримт бол 2016 онд төв банк 189 сая ам.доллартай тэнцэх хэмжээний валют арилжаалсан байна. Ийм хэмжээний валют зах зээлд нийлүүлсэн ч  ам.долларын сарын дундаж ханш 2482 төгрөгтэй тэнцэж өмнөх оны эцэстэй харьцуулахад  24,4 хувиар суларчээ. 

2016 оны хувьд инфляци улсын хэмжээнд 1,1 хувь, Улаанбаатарын хэмжээнд 0,5 хувьтай гарсан байна. Ингэснээр нийслэл хотод дөрвөн сар үргэлжилсэн дефляци зогсож, үнэ ханш эерэг түвшинд хүрчээ. Улаанбаатарын инфляци 0,5 хувь гарахад махны үнэ ханш нөлөөлсөн байна.

Төв банкны үнэт цаасны үлдэгдэл арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 578 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна. Үүнээс долоо хоногтой үнэт цаасны үлдэгдэл 478 тэрбум төгрөг байгаа юм. Үлдсэн 100 тэрбум төгрөг нь 12 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл юм байна. 2016 онд арилжааны банкуудын нийт актив 25,3 их наяд төгрөгт хүрчээ.

Чанаргүй зээлийн хэмжээ 1 их наяд 47 тэрбум төгрөгтэй буюу нийт зээлийн 8,5 хувьтай тэнцэж байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?