2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 111,116 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 74,513,329.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 12 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Монгол шевро” компани хамгийн өндөр буюу 14.97-иар өссөн бол “Гермес центр” 14.29%, “Монгол савхи” 11.30%-иар тус тус өслөө.
Энэ өдөр "MSE ALL" индекс 846.84 нэгж болж 0.39%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,444,339,113,249.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ