ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХУУЛИУДЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-01-30  

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, Хамтын санхүүжилтийн тухай хууль, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сангийн тухай хуулиудыг шинэчлэн сайжруулах ажлууд энэ сарын эхээр УИХ-аас батлан гаргасан “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д туссан.

Тэгвэл дээрх хуулиудад чухам ямар өөрчлөлт, нэмэлт, шинэчлэлт хийж байж хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлж чадах вэ?

   Энэ асуултад хариу олох, хөрөнгийн зах зээлийн оролцогчдын санаа бодлыг нэгтгэх, хөгжлийн хандлага, зорилгоо тойдорхойлох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Сангийн яам, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, "Монголын үнэт цаасны бирж" ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, кастодиан банк, хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны компанийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос гаргасан саналыг тусган дээрх хуулиудын шинэчлэн найруулсан төслүүд болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2017-2018 онд багтаан боловсруулж, Засгийн газарт өргөн барих юм.

 

 

ЭХ СУРВАЖ:СЗХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?