ҮҮРЭХИЙГ НЬ ЧИ ҮҮР, ААХИЛАХЫГ НЬ БИ ААХИЛЬЯ

2016-02-15  

Цагаан сар бол нэр дэвшихийг горилогчдод сайхан боломж олгодог. Золголт хийх, мэндчилгээ дэвшүүлэх, шагнал гардуулах гээд бүхий л боломжийг тэд эрэлхийлж байна. МАХН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүний сэнтийд заларсан О.Баасанхүү Эрдэнэтийг зорьж тус хотын эмч, бага эмч, сувилагч нарт Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгийг бөөндөх гэж байсан тухай CONTROL.MN өмнө нь мэдээлж байсан. Баасанхүү дахин улсын их хурлын гишүүн болохыг хүсэж байгаа бололтой. Түүний сонгосон тойрог Эрдэнэт болж таарч байна. Тэгвэл Оюунбаатар Өмнөговийг, Батцогт ахиад л Ховдыг, Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн Говь-Алтай аймгаас нэр дэвших сонголтоо хийсэн дүр төрх харагдаж эхэллээ. 

Тэд сайн малчны, мянгат малчны гэх шагналуудыг малчдад гардуулж хэргээ бүтээцгээлээ.  Мал өсөхөд эд нар, тэр тусмаа гадаад хэргийн сайдад ямар хамаарал байна аа, чухам. Ёстой л үүрэхийг нь чи үүр, аахилахыг би аахилья гэдэг л болж байна.

 

Ц. БАТ -ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?