Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав болон УИХ-ын зарим гишүүд иргэд хандивын аян санаачилж, мөнгө эд зүйл хандивлахаа мэдэгдсэн.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа" гэж байр сууриа илэрхийлсэн боловч иргэд хандив өгөхөө илэрхийлсээр байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон.
Мөн эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орны төлөө” хандивын аяныг иргэд дэмжин оролцож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгөх боломжоор хангах үүднээс Сангийн яамнаас хандивын орлогыг төвлөрүүлэх төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийн банк болон Монгол банкинд нээснийг мэдээлж байна.
Банкны нэр |
Дансны дугаар |
Дансны нэр |
Валютын төрөл |
Төрийн сан |
100900080800 |
Хандив |
MNT |
Монгол банк |
3332444 |
Хандив |
USD |
Төрийн банк |
106030080800 |
Хандив |
MNT, Валют |
Дээрх дансуудад цугларсан хандивын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэх боломжтой.
Эдгээр дансанд цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг Сангийн яамнаас олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх юм байна.
ЭХ СУРВАЛЖ : САНГИЙН ЯАМ