САНГИЙН ЯАМНААС ХАНДИВЫН ДАНС НЭЭЛЭЭ

2017-02-03  

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав болон УИХ-ын зарим гишүүд иргэд хандивын аян санаачилж, мөнгө эд зүйл хандивлахаа мэдэгдсэн. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Засгийн газар  ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа" гэж байр сууриа илэрхийлсэн боловч иргэд хандив өгөхөө илэрхийлсээр байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон.

Мөн эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орны төлөө” хандивын аяныг иргэд дэмжин оролцож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгөх боломжоор хангах үүднээс Сангийн яамнаас хандивын орлогыг төвлөрүүлэх төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийн банк болон Монгол банкинд нээснийг мэдээлж байна.

Банкны нэр

Дансны дугаар

Дансны нэр

Валютын төрөл

Төрийн сан

100900080800

Хандив

MNT

Монгол банк

3332444

Хандив

USD

Төрийн банк

106030080800

Хандив

MNT,  Валют

 

Дээрх дансуудад цугларсан хандивын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэх боломжтой.

Эдгээр дансанд цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг Сангийн яамнаас олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх юм байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : САНГИЙН ЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?