УИХ-ЫН ЧУУЛГАН ӨНӨӨДӨР ХААЛТАА ХИЙНЭ

2017-02-10  

УИХ-ын  чуулган өнөөдөр хаалтаа хийх гэж байна. УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр шахуухан хуралдаж хэд хэдэн асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэн баталсан билээ.

Харин УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдрийн хувьд Хөгжлийн банкны тухай, Зөрчлийн тухай, "Эрдэнэт үйлдвэр" дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг "Монгол зэс" корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт зэрэг нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудыг хэлэлцэх юм байна. 

Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсох юм байна. Үүний дараа УИХ-ын Чуулганы хуралдаан өндөрлөж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж  чуулганыг албан ёсоор хаах юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?