ПОРОШЕНКОГИЙН ХӨРӨГ ЗУРГИЙГ УКРАЙНЫ ДУНД СУРГУУЛИЙН АНГИ ТАНХИМААС АВАХ БОЛОВ

2016-02-17  

Дунд сургуулийн анги танхимд өлгөсөн Порошенкогийн хөрөг зургийг авах шийдвэрийг Украйны Соёлын яамнаас гаргасан байна. Сурагчид чөлөөтэй сэтгэн бодох орчинд суралцах шаардлагатай. Порошенкогийн хөрөг анги танхимд өлгөөстэй байгаа нь үүнд дарамт үзүүлж байна гэж яамны шинжээчид үзжээ. Харин Порошенкогийн зургийн оронд Украйны төрийн сүлд, түүхэн хүмүүс болон сургуулийн төгсөгчид мэт үлгэр дууриалал болсон хүмүүсийн зургийг байрлуулах нь зөв гэж үзжээ.

Ц.Хишгээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?