ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ЖУРМЫГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-02-10  

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна.

Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажиллах гэрээнд заасан үүргийнхээ дагуу ипотекийн 8 хувийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх юм.

Орон сууцны ипотекийн зээлийн шинэ журам батлагдсанаас хойш Монголбанк зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгож, 1646 иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлээд байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?