ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД С.ЭРДЭНИЙГ НАМЫН ДАРГААРАА ДУУ НЭГТЭЙ БАТЛАВ

2017-02-12  

Намын даргын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан С.Эрдэнийг АН-ын 7-р их хурлын төлөөлөгч болох 2800 гишүүн санал нэгтэйгээр АН-ыг шинэчлэх даргаар батлав.

Намын даргаар батламжлагдсан С.Эрдэнэд АН-ын тамгыг ёс төртэйгээр гардууллаа. С.Эрдэнэ тамгаа хүлээн авсны хариуд АН-ын дарга асан З.Энхболд, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарт Монгол улсын төрийн далбааг өргөн барилаа. Намын их хурал ёслол төгөлдөр үргэлжилж байна. Яг одоо АН-ын дарга асан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үг хэлж байна. Хурлын танхим нижигнэсэн алга ташилт, уухай, түрлэгээр амьсгалж эхэллээ гэж манай идэвхтэн бичигч Улаанбаатар Паласаас мэдээллээ.

 

 

Идэвхтэн бичигч

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?