Ц.ТУВААН : ШИНЭ ЗОРИЛГЫГ ХУУЧИН БАГААР ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ

2017-02-16  

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Туваан АН-ын төв штабдаа өөрчлөлт хийлээ. Бодлого, Орон нутаг, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харьцах албаны хүмүүсээ олноор нь чөлөөллөө.

- АН хүчирхэг байя, гишүүддээ хүрч ажиллая, бодлогоо зөв танилцуулья, хэдхэн сарын дараа Монголд болох ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд энэ өөрчлөлтийг хийх ёстой. Шинэ зорилгыг хуучин багтай шийдэх боломжгүй гэж Туваан үзсэн тухай ойрын эх сурвалж мэдээлж байна. "Намын төв аппарат чадалтай хүмүүсээс бүрдэж байж хүчтэй ажиллана" гэж ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан хэллээ. - Хамгийн гол нь нэг баг болж, зангидсан гар шиг байж, өндөр сахилга баттай ажиллаж чадах, мэргэшсэн аппаратыг бий болгохыг хүсэж байна. Энэ бол Тувааны шаардлага. Өмнөх аппарат бол үүргээ гүйцэтгэж, үеэ өнгөрөөсөн гэдэг ойлголтыг тэр давхар өглөө.

Ц.Тувааны хувьд, АН-ын даргын сунгаанд С.Эрдэнийн штабт ажиллаж, улс орны хэмжээнд амжилттай ажиллаж чадах чадварлаг менежер гэдгээ харуулсан гэж намын нөхөд нь үнэлсэн байна. АН-ын даргыг сонгосноор шинэчлэлтийг хийлээ гэж үзэж болохгүй. Намыг хэн удирдах вэ? гэдэг бол маш чухал. Гэхдээ намын шинэ бүтэц, зөв зохион байгуулалт, намын бодлогыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг авч явах, анхан шатны нэгжээс өгсүүлээд, намын төв штабад ажиллах эд эс нь түүнээс дутуугүй чухал гэж Ц.Туваан хэллээ. Туваан өөрчлөлтийг дороос нь биш, дээрээс буюу төв штабаасаа эхэллээ.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?