Энэ гурав дахь өдөр Турк улсын нийслэл Анкара хотод цэргийн хүчний машин дэлбэрэлтэд өртсөн бөгөөд албан ёсны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар алан хядагчдын дайралт байсан хэмээжээ. Үүний улмаас 28 хүн нас барж 61 хүн шархадсан бөгөөд дэлбэрэлтэнд цэрэг хүчний 3 машин, хувийн нэг машин өртсөн байна. Уг осол машиныг замын гэрлэн дохион дээр зогсож байх үед Анкарагын төвд, Туркын Парламентийн ордны ойролцоо болсон хэмээн цэрэг хүчнийхэн хэлж байгаа юм. Эрх мэдэлтнүүд дэлбэрэлт санаатайгаар үйлдэгдсэн хэрэг бөгөөд гол шалтгаан нь тэсрэх бөмбөг суурилуулсан машин байсан гэж үзэж байна.