2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 34,878 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 19,994,236.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 7 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “АПУ” компани хамгийн өндөр буюу 6.0 хувиар өссөн бол “Ариг гал” компани хамгийн өндөр буюу 8.57 хувиар буурлаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 867.98 нэгж болж 1.0%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,530,638,233,768.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ