2017 оны гуравдугаар сарын 06-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 54,158 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцаа өсч, 9 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Ариг гал” компани хамгийн өндөр буюу 9.32-иар өссөн бол “Говь” 7.63%, “Хай би ойл” 6.87%-иар тус тус өслөө. Мөн 6,498 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 637,945,182.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 867.98 нэгж болж 0.36%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,527,481,827,100.15 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ