Э.БАТ-ҮҮЛИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ, ГЭХДЭЭ...

2017-03-07  

2009 онд тэр уйлж унжсан. Аргагүй. Яагаад гэвэл, тэр дэвшсэн л бол ерөнхийлөгч болчих байсан. Харин түүний өмнүүр нэг "муур" гүйсэн. Тэгээд уйлахаас өөр арга зам түүнд үлдээгүй. Харин Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Э.Бат-Үүлд ая тал зассан хэд хэдэн алхам хийсэн. Ямар ч гэсэн хотын дарга болоход нь түлхэц үзүүлсэн. Дараа нь хувийнхаа зүгээс талархал илэрхийлж Улсын баатар цолоор Э.Бат-Үүлийг шагнасан. Ийм л процесс болж өнгөрсөн.

Гэвч энэ бол Э.Бат-Үүлд хангалтгүй байжээ. Тэр дэвших хүсэлтээ дахин илэрхийллээ. Ямар ч гэсэн АН-аас дэвших нэг хүний нэр тодорлоо. Тэгэхээр Бат-Үүл АН дотроо нэр дэвших сунгаанд ялах шаардлагатай, эхний удаад. Ялж чадваас өөр намын нэр дэвшигчидтэй жинхэнэ өрсөлдөөнд оролцох боломж нээгдэнэ. Тэр ерөнхийлөгч болбол юу хийж чадах вэ? гэдгийг хотын дарга Э.Бат-Үүлээр хэмжих нь магад. Тэр хотыг утаанаас салгана гэсэн. Хичнээн их хөрөнгө зарсаныг иргэд мэдэхгүй. Гэхдээ үр дүнд хүрээгүй төдийгүй, гамшиг болсон гэдгийг нь АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвшөөрч, олон түмэнд зарласан. Хотын түгжрэлийг арилгаж, метро байгуулна гэсэн. Энэ бол сураг нь алдарсан. Хотын захиргааг Сонгинохайрханы гэр хороололд шилжүүлнэ гэж хэлсэн. Ард иргэдийнхээ дунд очно гэсэн, санаа нь. Тэр хоосон үг байсан.

Гэр хорооллыг хаус хороолол болгоно, улсын зардлаар төвийн цэвэр, бохир, халаалтад холбоно гэж гарч ирсэн. Энэ юу болсныг иргэд мэднэ. Иргэдээ сонсоно гэсэн. Гэтэл өөрийгээ иргэдээр биш, харин иргэдээс өөрийгээ төрийн цагдаа, хууль хүчний байгууллагаар хамгаалуулж, тусгаарласан. Тендерийг шударга явуулна гэсэн ЯАЛАА. Хүүдээ тендер олгосон гээд түүний тухай ярих хэлэх зүйл их байна. Тэр дэвших тусам энэ яриа хөөрөө газраас тэнгэрт дэгдэх бололтой. Тэр 2009 онд дэвшсэн бол гарах байсан. Харин өнөөдрийн Бат-Үүл бол 2009 оны Бат-Үүл биш ажээ. Тэр дахин уйлахад хүрэх бий дээ.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:З. Энхболд дэвшвэл яах бол. Ямар нэг прогноз байна уу? 2017-03-07
Үржин:Бат-Үүл энэ удаад болих хэрэгтэй. Өөр АН дотор удирдах чадалтай олон хүн байгаа. 2017-03-07
Зочин:Өөр хүн нэр дэвшвэл зүгээрсэн 2017-03-07
Зочин:Хэний зохиол вэээ 2017-03-08
Zochin:Shunal geech ulam tsashilahas naashlahgui batuulin shunal ulam butsalj baiga 2017-03-08
Улс тор судлаач. :Энэ Б.Анир гэдэг хунд бичих юм олдохгуй болоод л тэнэг, тэнэг юм бичээд бгаа юм байхдаа. Ер нь хэн ч хусэл ээ хаана ч илэрхийлж болдог юм шуу дээ. Ийм хэрэггуй юм бичиж байхаар ард тумнийхээ амьдрал ахуйгаас бичихэд яанаа. 2017-03-08
би:Зогнолт зохиол унших сайхаан. 2017-03-09
Зочин:АН аас еренхийлегч гарах хэрэггуй Бат Уул бол буур ч хэрэггуй Еренхийлегчид чадвартай эх оронч хун хэрэгтэй Энэ намууд дотор алгаа Энгийн чадвартай хун Монголд зендее бий энэ улс терчид гээчид дотор аыах хун даанч алга 2017-03-09
d:ene **** yg bolooch bolbol ene **** tenger deer amdarna gex bii dee 2017-03-11
alt:Salga erguu bagauul 2017-03-20
alt:Salga erguu bagauul 2017-03-20
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?