2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 84,777 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 12 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Шарын гол” компани хамгийн өндөр буюу 5.66-иар өссөн бол “Монголын цахилгаан холбоо” 3.32%, “Говь” 2.92%-иар тус тус өслөө. Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай 130,000 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,815 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 12,959,979,654.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 861.79 нэгж болж 0.72%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,504,755,073,329.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ