2017 оны 3 дугаар сарын 09-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 144,767 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Мерекс” компани хамгийн өндөр буюу 14.90-иар өссөн бол “Хөх ган” 13.85%, “Монгол савхи” 13.33%-иар тус тус өслөө. Мөн 5,871 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 625,367,043.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 863.19 нэгж болж 0.16%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,512,958,888,942.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ