САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТЭГШ ХҮРТЭХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

2017-03-13  

Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохицууллаа. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь нэг жил хүртлэх хугацаагаар байгуулагдсан, мөн хугацаанд олгосон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй буюу 2.9 сая төгрөгөөс ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч  2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлийн мэдээлэл хамрагдав.

Энэхүү арга хэмжээ нь  санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртээх боломжийг дахин олгож байна.  Учир нь сөрөг зээлийн түүхтэй зээлдэгчдэд зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Иймд дээрх шийдвэр нь тус саад хүндрэлийг бууруулахын тулд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлсэн нэг удаагийн бодлогын арга хэмжээ болно гэж Монголбанкнаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?