АНГЕЛА МЕРКЕЛИЙН ТОГЛОЛТ ДУУСАХ ЦАГ БОЛЖЭЭ

2016-02-22  

Өчигдөрхөн энэ хүнийг шүтэж, төмөр хатагтай Тэтчертэй зүйрлэж байсан. Түүнийг халагдашгүй, солигдошгүй удирдагч гэж үнэлж байсан тэр цаг улирчээ. Цагаачдын асуудлыг дэвэргэсэн түүнд зөвхөн герман үндэстэн төдийгүй, европ даяараа дургүйцэж эхэллээ. 2017 онд болох Германы сонгуульд Ангела Меркелийг дэмжихгүй. Зөвхөн түүнийг ч биш түүний удирддаг, эрх баригч Христосын Ардчилсан намыг ч дэмжихгүй гэдэг шийдвэрээ гаргаж буйгаа германы ард иргэд ил тод илэрхийлж байна. Түүний улс төрийн карьер эх орондоо нуран унахын хамт европын хамтын нийгэмлэгийн хүрээнд ч ээлжит цохилтоо авлаа. Барак Обамагийн зааварчилгаагаар европыг удирдах болсон түүнд Брюссельд болсон Европын холбооны улсын хурлын үеэр Англи улс анхны хатуу сануулгыг өглөө. Англи улс хэд хэдэн санал дэвшүүлж, үүнийгээ нааштай шийдвэрлэхгүй бол Европын холбоог орхино гэдэг хатуу байр суурин дээр тус улсын ерөнхий сайд Кэмерон зогслоо. Тэрбээр 4 болзол тавилаа :

-Цагаачдын асуудлаар бие даасан бодлого баримтлах

-Евро интервенци буюу европын холбооны түрэмгийлэл, нэгдсэн европын холбооны төрөл бүрийн байгууллагад европын орны эрх мэдлийг шилжүүлж буйг зогсоох

-Нэг мөнгөн тэмдэгттэй байхаас татгалзах. Фунтстерлинги болон евро мөнгөн тэмдэгтийг ижил статустай болгох

-Эрүүл саруул өрсөлдөөний ижил тэгш нөхцөл

Ийм 4 шаардлагыг Англи улсын эрх ашгийн өмнөөс Европын Холбоонд тулгалаа. Хэрвээ Европын Холбоо Англи улсын нэрийн өмнөөс Кэмероны өргөн барьсан эдгээр шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд Европын Холбоо маш нөлөө бүхий түншээ алдана. Түүний үр дагавар нь Европын Холбоог нураах ч аюулд хүргэнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж эхэлжээ. Тэр тохиолдолд Ангела Меркелийн европ болон дэлхийн тавцан дахь улс төрийн карьерт төгсгөл ирнэ гэж үзэж байна. "Англи улс Европын холбоонд үлдэх нь бидэнд ч, Англид ч хэрэгтэй. Тиймээс Англи улсыг бидэнтэй үлдэнэ гэж найдаж байна" гэхээс өөр үгийг одоохондоо Меркель хэлж чадахгүй сууна. Дэлхийн нөлөө бүхий улс төрчөөр сүүлийн жилүүдэд алгасахгүй нэрлэгдэж байсан Ангела Меркел улс төрийн буруу шийдвэр гаргасныхаа төлөөсийг удахгүй төлөх нь ээ.

 

Тоймч Ц. ЭНХЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?