АРДЧИЛСАН НАМ ЗАВХАН АЙМАГТ ХЭНИЙГ СОЙХ ВЭ?

2016-02-22  

Улс төрийн намууд тойрогтоо ялалт авчрах магадлалтай нэр дэвшигчдийн эрэлд морджээ. Зарим нь эхнээсээ тодорхой болж байгаа тухай чимээ ч сонсогдоно. Завхан аймагт АН удирдах ажилтны зөвлөгөөн хийж байна, энэ өдрүүдэд. Завханд АН-аас нэр дэвших эхний хүн тодорсон гэж үзэж болно. Энэ бол Санжмятав юм. Хоёр ч удаа аймгаасаа УИХ-д сонгогдсон, завсар дахь 4 жил нь аймгийн намын дарга, засаг даргаар ажилласан түүнтэй өрсөлдөх өрсөлдөгч намд нь хараахан байхгүй. Харин 2 дахь нь хэн бэ? гэдэг асуултад АН хараахан хариу өгөөгүй байна. Горилогчийн тоонд төрийн банкны гүйцэтгэх захирал Батсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Нарантуяа нар яригдаж байгаа. Нарантуяа өөрийн хүсэлтээрээ ажлаа хүлээлгэн өгч сэтгэл шулуудсан бол Батсайхан энэ жил өөрийнх нь ээлж дугаар ирнэ гэж хүлээж байгаа. Нам удахгүй шийдээ гаргана, ямар ч гэсэн нэр дэвшихийг горилогсод зөвлөлгөөндөө идэвхтэй оролцож, гишүүдтэйгээ тус тусдаа ажиллаж байна гэх мэдээллийг CONTROL.MN-д Завхан аймгаас мэдээллээ.

 

Б. ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:САНЖМЯТАВ ТАНЫГ ЗАВХАНЫХАН ДЭМЖИХГҮЙ МИЛААРАГЧИЙН АЛТАНЦЭЦЭГ ТА ХОЁРЫГ ЗАЙЛУУЛАХЫН ТУЛД ЗАВХАНЫ БОЛОВСРОЛЫНХОН ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИЙН ХАМТ ОЛОН НЭГДЭХ БОЛНО 2016-05-14
СҮРЭН:АРДЧИЛСАН НАМЫН ТЭНЭГ ХҮҮХНҮҮДЭЭС БОЛЖ АРДЧИЛСАН НАМ ЭНЭ ЖИЛ ДАХИН УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО НАРАНТУЯА ХЭЗЭЭЧ ГАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ САНЖМЯТАВАА ОДОО ТАНИАС ЗАВХАНЫХАН УЙДЧИХСАН ТЭНЭГ ШУНАЛТАЙ АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ ХҮҮХНҮҮДЭЭС ЧИНЬ БОЛЖ ТАНЫ НЭР ТӨР УНАСАН ШҮҮ ДЭЭ 2016-05-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?