АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2017-03-22  

Монголын Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд уналттай хаагдлаа.

Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаас 131.72 нэгж буюу 1.05%-иар унаж 12,453.43 нэгжид хүрсэн байна. Нэмж хэлэхэд энэ 3 –р сар гарснаас хойш тус индекс 7 дахь удаагаа уналттай хаагдаж байгаа нь энэ юм. 

Индексийн уналтад сагсанд багтаж буй дараах хувьцааны ханшийн уналт нөлөөлжээ. Үүнд :

I ангилалын хувьцаанаас :

- АПУ /MSE:APU/-ийн ханш -4.69%-иар

- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.87%-иар

- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.35%-иар

- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш -0.10%-иар

II ангилалын хувьцааны тухайд :

- Адуунчулуун /MSE:ADL/-ийн ханш -6.55%-иар

- Гермес центр /MSE:HRM/-ийн ханш -2.68%-иар

- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.50%-иар

- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -0.30%-иар

Харин нийт бүртгэлтэй компанийн ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE ALL индексийн хувьд мөн л уналт үзүүлсэн ба -5.30 нэгж буюу 0.62%-иар унаж 848.14 нэгжид хаагдсан байна.

Салбарын хөдөлгөөний хувьд 5 салбарын индекс өсөлт, 4 салбарын индекс бууралттай байлаа. Тухайлбал, Худалдааны салбарын MTE индекс 1.57%-иар өсч 136.78 нэгжид хүрсэн бол Хүнсий салбарын MF индекс -3.41%-иар унаж 88.12 нэгжид хүрэв.

Үнэт цаасны арилжааны хувьд 37,257 ширхэг үнэт цаас 50.88 сая төгрөгөөр зарагдсан байна. Арилжааны хэмжээ өмнөх өдрүүдээс буурч 7 хоногийн хамгийн бага дүнтэй гүйлгээ хийгдлээ.

Үнэт цаасны төрлийн хувьд хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын 125 ширхэг бонд нэг бүр нь 95,510 төгрөгийн үнийн түвшинд 11.95 сая төгрөгөөр, 29 хувьцаат компанийн 37,132 ширхэг хувьцаа 38.93 сая төгрөгөөр тус тус арилжигдав.  

Хувьцааны ангиллаар нь задлан харвал I ангилалд 5 компанийн 30,818 ширхэг хувьцаа 30.24 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 5,226 ширхэг хувьцаа 7.50 сая төгрөгөөр, III ангилалд 10 компанийн 1,088 ширхэг хувьцаа 1.2 сая төгрөгөөр зарагдлаа.  Харин хөрөнгө оруулагчдын хооронд 93 удаагийн хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Тоо ширхэгээр Сүү /MSE:SUU/ компанийн хувьцаа зах зээл дээр 14,693 ширхэг арилжигдаж, үнийн дүнгээр Говь /MSE:GOV/-ийн хувьцаа 18.75 сая төгрөгөөр арилжигдан хамгийн идэвхитэй нь байлаа.

Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 79.17%-ийг бүрдүүлсэн бол Хөнгөн үйлдвэрийн салбарын хувьцаа үнийн дүнгийн 49.75%-ийг бүрдүүлжээ. 

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Энэ өдөр 27 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 10-ийнх нь хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурав. 

Бөөний худалдаа /MSE:BHL/ компанийн хувьцааны ханш өдрийн дээд үзүүлэлт буюу 15%-ийн өсөлт үзүүлсэн бол Монгол савхи /MSE:UYN/ компанийн хувьцааны ханш –14.99%-иар унажээ.

 

 

Эх сурвалж : Marketinfo.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?