ТОП-20 ИНДЕКС -0.22%-ИАР БУУРЧ 12,426.40 НЭГЖИД ХҮРЛЭЭ

2017-03-23  

Зах зээлийн хөдөлгөөнийг илэрхийлэгч ТОП-20 болон MSE ALL индексүүд өнөөдрийн арилжааны үр дүнд уналттай хаагдсан байна.

ТОП-20 индексийн хувьд -27.03 нэгж буюу -0.22%-иар буурч 12,426.40 нэгжид хүрсэн бөгөөд индексийн уналтыг сагсанд багтаж буй үнэт цаасны I болон II ангилалын хувьцааны ханшийн уналт дэмжив. Үүнд:

I ангилалын хувьцаанаас :

- Говь /MSE:GOV/-ийн ханш -2.22%-иар

II ангилалын хувьцааны тухайд :

- Адуунчулуун /MSE:ADL/-ийн ханш -2.68%-иар

- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш -2.96%-иар

- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -3.49%-иар

- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -1.19%-иар

- Мерекс /MSE:MRX/-ийн ханш 4.49%-иар

Зах зээлийн нэгдсэн MSE ALL индекс өмнөх өдрөөс -4.94 нэгж буюу 0.58%-иар буурч 843.24 нэгжид хүрч хаагдлаа.

Үүнд, 3 салбарын индекс өсч, 7 салбарын индекс буурсан байна. Хүнсий салбарын MF индекс 3.10%-иар өсч 90.85 нэгжид хүрсэн бол Уул уурхайн салбарын MMS индекс -2.32%-иар унаж 92.78 нэгжид хаагдлаа.

Үнэт цаасны арилжааны хувьд 58,882 ширхэг үнэт цаас 387.6 сая төгрөгөөр арилжигдаж, үнийн дүнгийн хэмжээ өмнөх өдрөөс 7.6 дахин өссөн байна.

Өнөөдөр Засгийн газрын 3,728 ширхэг бонд 346.38 сая төгрөгөөр зарагдсан бол 32 хувьцаат компанийн 55,154 ширхэг хувьцаа 41.21 сая төгрөгөөр зарагдлаа. 

 Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 7 компанийн 23,773 ширхэг хувьцаа 14.49 сая төгрөгөөр, II ангилалд 16 компанийн 29,719 ширхэг хувьцаа 23.18 сая төгрөгөөр, харин үнэт цаасны III ангилалд 9 компанийн 1,662 ширхэг хувьцаа 3.54 сая төгрөгөөр тус тус зарагдсан байна. 

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 129 удаагийн хэлцэл хийгдлээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХ

Хөх ган /MSE:HGN/ компанийн хувьцаа 20,000 ширхэг арилжигдснаар тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 7.23 сая төгрөгөөр арилжигдан хамгийн идэвхитэй нь байв.

Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 42.19%-ийг, Уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 32.33%-ийг бүрдүүлэн тэргүүлсэн байна. 

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ханшийн өөрчлөлтийг харвал 25 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 11-ийнх нь хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурч хаагдлаа.

Жаргалант үйлс /MSE:JLT/-ийн хувьцааны ханш 15.0%-ийн өсөлт үзүүлсэн бол Еврофё азиа /MSE:SOI/ компанийн хувьцааны ханш –14.26%-иар буурсан байна.

 

 

Эх сурвалж : Marketinfo.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?