МОНГОЛ ШУУДАН КОМПАНИЙН ХУВЬЦАА ИДЭВХИТЭЙ АРИЛЖИГДЛАА

2017-03-24  

Монголын Хөрөнгийн Биржийн 57 дахь өдрийн арилжаагаар 80,868 ширхэг үнэт цаас нийт 347.26 сая төгрөгөөр арилжигдлаа.

Төрлөөр нь харвал хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын 3,062 ширхэг бонд 292.83 сая төгрөгөөр зарагдсан бол 32 хувьцаат компанийн 77,806 ширхэг хувьцаа 54.43 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 6 хувьцаат компанийн 21,815 ширхэг хувьцаа 17.52 сая төгрөгөөр, II ангилалд 18 компанийн 54,341 ширхэг хувьцаа 33.03 сая төгрөгөөр, III ангилалд 8 компанийн 1,650 ширхэг хувьцаа 3.89 сая төгрөгөөр зарагджээ. 

Хөрөнгө оруулагчдын хооронд 111 удаагийн хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Арилжааны идэвхийн хувьд Монгол шуудан /MSE:MNP/ компанийн хувьцаа тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүллээ. Тодруулбал, тус компанийн 35,853 ширхэг хувьцаа 13.26 сая төгрөгөөр арилжигдсан байна. 

Үйлчилгээний салбарын хувьцаа тоо ширхэгийн 52.79%-ийг, үнийн дүнгийн 31.89%-ийг бүрдүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Энэ өдөр 25 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарч, үүнээс 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцааны ханш буурлаа.

Их барилга /MSE:IBA/-ийн хувьцааны ханш 14.94%-иар өсч хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол Автоимпекс /MSE:AOI/ компанийн хувьцааны ханш –14.22%-иар буурч хаагдав. 

 

 

Эх сурвалж : Marketinfo.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?