АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг сонгох сонгууль ирэх 4-р сарын 02-ны ням гарагт болно. Шат шатны дотоод сонгуульд нэр дэвшигчид одоо тойрог бүртээ ажиллаж сурталчилгаа хийж байна. Дүрэмд зааснаар нэр дэвшигч 3-р сарын 30-нд сурталчилгаагаа дуусгана. АН-ын намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Үүнээс ҮБХ-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөх юм. Одоогоор нэр дэвшигчид тойрогтоо ажиллаж, намын гишүүдтэйгээ уулзалт хийж байгаа юм.
А.ЦЭРЭНДУЛАМ