МОНГОЛБАНКНААС АРИЛЖААНЫ БАНКУУДАД АЛБАН ТООТ ИЛГЭЭВ

2017-04-05  

Монголбанк ипотекийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу сар бүр санхүүжилтээ олгож байна. Гэтэл зарим банк “Монголбанкнаас санхүүжилт олгохгүй байгаа. 8 хувийн зээл зогссон” гэх зэргээр харилцагчиддаа мэдээлэл өгч байгаа талаар иргэд удаа дараа гомдол мэдүүлж, Монголбанкинд хандаж байна. Иймд Монголбанкны зүгээс нийт банкуудад хандан ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар  үнэн бодит мэдээлэл өгч байхыг хүсч, албан тоот илгээлээ.

Уг албан тоотод “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг аль болох тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор өөрийн эзэмшиж буй ИЗББ-ын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкуудад олгож байгаа билээ. Тиймээс танай банк Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар Ерөнхий гэрээнд нэгдэн орсон банкны хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангах, Засгийн газар, Монголбанкны бодлогод олон нийтийн итгэх итгэлийг сулруулахгүй байх, мэдээллийг харилцагчдад үнэн зөв хүргэх тал дээр цаашид анхааран ажиллахыг хүсье” гэв.

Дашрамд дурдахад, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн А295 тоот тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу Монголбанк ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Анхаарч ажиллах нь битгий хэл улам л шулж авах гээд байгаа биз дээ Арилжааны банкууд. 2017-04-05
ЗОЧИН:АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА. 2017-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?