МОНГОЛБАНК 29.9 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

2017-04-06  

Өнөөдөр буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2427.00 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 2437.13 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 32.4 сая ам.доллар худалдах, 350.51 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 15.5 сая юань худалдан авах, 353.90 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 12.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар 29.9 сая ам.долларыг 2437.51 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж авлаа. 

Энэ өдөр банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй байна.

ЖИЧ: Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгох бөгөөд арилжааны хэлбэрийг урьдчилан зарлахгүй байж болно.

    • “Нэг ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг;
    • “Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэнэ.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

 

 

ЭХ СУРВАЛЖ : МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?